2023.09.08

И.Цэрэнхүү судлаач ирэх зун Хөвсгөл аймагт нүүр тулсан уулзалтаа хийнэ

И.Цэрэнхүү судлаач энэ зун эх орондоо гурван долоо хоног ажиллаж, хот, хөдөөгийн 1500 гаруй хүнтэй нүүр тулсан уулзалт хийж, зөвлөгөө өгснөөс гадна Дархан уул аймагт ажиллаж иргэдтэй уулзсан билээ.

Тэрээр ирэх сар шинийн баяраар эх орондоо дахин ирэхээр төлөвлөж байгаагаас гадна ирэх жилийн зун Хөвсгөл аймагт ажиллаж, иргэдтэй уулзана, одооноос төлөвлөж, бэлтгэж байгаа талаар мэдээлсэн. Тухайлбал: Хөвсгөлд хийх уулзалтад жилийн өмнөөс бэлтгэнэ гэж амласан үгэндээ сууж нүдний уг, солонгон бүрхэвч дурандаж тэнд суусан пигментийг судалж системийн өвчин оношлох зөөврийн жижиг оврын аппарат хайж олжээ. Япон Хятад АНУ-ын аппарат байдаг. АНУ-ын төхөөрөмж нь WINDOWS ашигладаг энэ нь манайд тохиромжтой бөгөөд PXL сайтай юм АНУ-ынх нь дээр гэж бодоод захиалжээ.

Нүдний уг, солонгон бүрхэвч дурандаж тэнд суусан пигментийг судалж системийн өвчин оношлох зөөврийн жижиг оврын аппарат

 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn