Ховд хотын 1-р сургуулийн номын санг гавьяат эдийн засагч Д.Жүгдэрбарамын нэрэмжит болголоо
2023.08.15

Ховд хотын 1-р сургуулийн номын санг гавьяат эдийн засагч Д.Жүгдэрбарамын нэрэмжит болголоо

Монгол Улсын ууган сургуулиудын нэг Ховд хотын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн номын санг аймгийн иргэдийн хурлын тогтоолоор МУ-ын гавьяат эдийн засагч Д. Жүгдэрбарамын нэрэмжит болгосон хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.

Түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа тус сургуулийн эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгчид, та бүхэнд ээ баярын мэнд дэвшүүлье.  Та бүхнийг үргэлж номын цагаан буян ивээж байх болтугай.