Хашаандаа 550-750 мянган төгрөгөөр сингл, твин, таун хаус барих зураг төслүүдийг иргэддээ танилцуулна
2023.05.01

Хашаандаа 550-750 мянган төгрөгөөр сингл, твин, таун хаус барих зураг төслүүдийг иргэддээ танилцуулна

Хашаандаа хямд, чанартай, хурдан хугацаанд барих боломжтой хаусны жишиг загварыг иргэддээ танилцуулах зорилгоор санаачилсан “ГЭР ХОРООЛОЛД СИНГЛ, ТВИН, ТАУН ХАУС БАЙГУУЛАХ” зураг төслийн уралдаан маань хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж дүнгээ гаргалаа.

Гэр хороололд 1-4 айлын хашаанд 4-20 айл хүртэлх чанартай, үзэмжтэй хауснуудыг м.кв нь 550-750 мянган төгрөгөөр барьж байгуулах шалгарсан, жишиг зураг төслүүдийг цувралаар Ховдчууддаа танилцуулахад бэлэн боллоо. Уралдаан маань ингээд дуусахгүй мэргэжлийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран шилдэг зураг төслүүдийг нэгтгэн ЖИШИГ ЗУРАГ ТӨСӨЛ болгон Ховдынхоо гэр хороололд ТӨР-ХУВИЙН ХЭВШИЛ - МЭРГЭЖЛИЙНХЭН - ИРГЭД хамтран мэдээлэл солилцон туршлага судалж хауснуудыг барьж байгуулах болно.

Ховд аймгийн ЗДТГ, “Хашаандаа сайхан амьдарцгаая” төсөл, “Шинэ Ховд” ОНӨААТҮГ, “Барилгачдын холбоо”, “Залуу инженерүүдийн холбоо” зэрэг мэргэжлийн байгууллага, албан тушаалтнууд шүүгчээр ажиллан дараах дүнг гаргажээ. Үүнд:

  •  I байр Д.Дэлгэрсайхан – 10 000 000
  •  II байр Г.Нэмэхбаяр – 8 000 000
  •  III байр Дандаа дезайн – 6 000 000
  •  IV байр Э.Бархүү – 4 000 000
  •  V байр Сод велла эзэлж – 2 000 000 сая төгрөгөөр шагналын эзэд боллоо. 

Мөн тусгай байрт:

  • Б.Тэмүүлэн
  • Deco interior
  • Eco town house
  • Б.Номин-Эрдэнэ
  • New zest нар шалгарсан тул тус бүр 1 000 000 төгрөгөөр шагнана аа.

Гэр хороололд өөрийн хашаандаа халуун хүйтэн устай, утаа гаргахгүй, ил жорлонгүй ая тухтай хаусанд хямд үнээр амьдрах боломжтойг харуулан уралдаанд оролцсон нийт бүтээн байгуулагч аж ахуй нэгж байгууллага, иргэддээ талархсанаа илэрхийлье.