2023.04.05

Хөдөлмөрийн баатар Д.Лхагва гуайд хүндэтгэл үзүүллээ

Чандмань сумын Талын булаг багийн малчин ДҮГЭРИЙН ЛХАГВА ах маань 81 насандаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн.

1991 онд Улсын аварга малчин, 2001 онд Монгол Улсын Гавьяат малчин цол тэмдгээр шагнуулж байсан Д.Лхагва гуайн 11 хүүхдийн 9 нь мал маллан Улсын болон Аймгийн аварга малчид болж гэр бүлээрээ хөдөө аж ахуйн салбарт бахархам түүхийг бүтээж яваа билээ. 

Нүүдэлч малчдын малч ухааныг хүүхэд ахуй цагаасаа баяжуулан хөгжүүлж, өвлүүлэн мал сүргээ тогтмол өсгөж арвижуулж яваа буянтай буурайдаа мэхийн баяр хүргэж эрүүл энхийг хүсье.