“Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтад оролцож, нээлттэй ярилцав
2023.08.14

“Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтад оролцож, нээлттэй ярилцав

“Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын зүгээс Онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх, нийгмийн асуудал болон цалин хангамжийг шат дараатайгаар нэмэгдүүлэх, цаашид сурч боловсрох нөхцөл боломжоор нь хангах асуудалд анхаарч буйг онцоллоо.

Цаашид гамшгаас хамгаалах арга хэмжээг цаашид хэрхэн боловсронгуй болгох талаар хэлэлцсэн юм.

Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 120 орчим алба хаагч оролцсон бөгөөд нутаг, нутагтаа тулгамдаад буй асуудлуудаа хэлэлцэн, санал бодлоо хуваалцлаа.