2023.07.06

Ж.Батсуурь: Төр бизнесийн нөхцөл байдалд арай илүү орж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна. 

Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

Энэ холболтыг хэдэн төгрөгийн санхүүжилт орох вэ. төмөр зам барихад 1,4 тэрбум доллар гэж байна. Миний ойлгож байгаагаар цаашаа өргөн цагиргын төмөр зам орж ирэх,наашаа нарийн цагиргын төмөр зам орж ирж холбогдох юм шиг байна. Өмнө нь ийм зүйл яригддаг байсан. Өндөржилт нь нийлэхгүй, солбицол нийлэхгүй байгаа гэж. Энэ нөхцөл байдал ямар байгаа вэ. Төр бизнесийн нөхцөл байдалд арай илүү орж байгаа юм биш үү. ДНБ-ны 70 аад хувийг хувийн хэвшил бүрдүүлж байсан цаг үе бий. Гэтэл өнөөдөр бараг 90 ээд хувийг ТӨК-ууд төсөвт орж, авлига хээл хахууль замбараагаа алдсан.Авлигалын үндэс бол ТӨК-тай холбоотой. Оптик гэрээнээс зарчим нь адил байгаа юм биш үү. Улс орны хөгжлийн асуудал хувийн хэвшлээ дэмжиж байж шийдэгдэнэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn