ICT EXPO зохион байгуулагдаж байна
2023.06.09

ICT EXPO зохион байгуулагдаж байна

Энэхүү үйл ажиллагаа энэ сарын 09,10,11-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учралын урилгаар Монгол Улсад айлчлан ирсэн гадаад улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын сайд, албаны зочид, төлөөлөгч, олон улсын байгууллагын удирдлагууд Монгол Улсын болон дэлхий нийтийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал, ололт амжилт, цаашдын чиг хандлагын талаар санал солилцож, туршлагаа хуваалцлаа.