“ICT EXPO-2023” Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжийг нээж байна
2023.06.11

“ICT EXPO-2023” Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжийг нээж байна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын ололт амжилт, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт технологийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “ICT EXPO-2023” үзэсгэлэн албан ёсоор эхэллээ.

Энэ жил тус арга хэмжээг “Мэдлэгт суурилсан хүртээмжтэй, инновацлаг, цахим эдийн засаг” буюу “Mindgolia” уриан дор хийж байна.

Монголын мэдээллийн технологи, харилцаа холбооны компаниуд, гарааны бизнес эрхлэгчдийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах, хамтран ажиллах боломжийг нээх зорилгоор энэ удаагийн арга хэмжээг АНУ, Тайланд, БНСУ, Япон, Казакстан, Тажикстан, Энэтхэг зэрэг улсын 150 гаруй зочин, төлөөлөгч, хөрөнгө оруулагч, 900 гаруй оролцогчдын хүрээнд зохион байгуулж байна.