2023.05.18

П.Анужин: Хүүхдүүдийн хоолны шим тэжээлтэй байлгах төсвийн асуудлыг шийдсэн үү

УИХ-ын чуулганы /2023,05,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн П.Анужин:

ҮХНӨ-ийн талаар ард иргэддээ танилцуулах уулзалт хийхэд иргэдийн зүгээс энэ асуудал яах вэ, цалин, тэтгэвэр нэмэх, НДБХ-ийн асуудал хэзээ ажил хэрэг болох вэ гэж асууж байна. НДБХ-д шийдэх хэд хэдэн зүйл бий. Тэтгэврийн итгэлцүүрийг жил бүрийн инфляцаас үүдэлтэй нэмнэ, 235 тэрбум төгрөг, нэрийн дансыг мөнгөжүүлнэ. дараалсан 78 жилийг 5 болгоно үүнд 91 тэрбум төгрөг,хамтын тэтгэврийн 20 хувийн орлого, үүнд 7 тэрбум төгрөг,инфляцтай уялдуулан тэтгэвэр нэмнэ гэх мэт зүйлд нийт 1,1 Ихнаяд төгрөгийн асуудал яригдаж байгаа. Бусад хуулийн заалт чамбай явагдаж байгаа. Энэ мөнгө төсөвт орж ирсэн үү.

Хүүхдийн хоолны мөнгөний талаар зарим гишүүд нэлээн ярьж байгаа, энэ удаагийн  Их хурлаар хүүхдийн хоолны мөнгө нэмэгдсэн, юмны үнийн өсөлттэй холбоотой нэмэгдсэн мөнгөний үнэ цэнэ унасан. Хүнсний аюулгүй байдал, эрүүл Монгол хүн мөн Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хөтөлбөрүүд байна. Үүний амин сүнс нь хүүхдүүдээ шим тэжээлтэй хоол хүнсээр хангах зүйл юм. Үүнд өөрчлөлт хийхгүйгээр эрүүл Монгол хүний тухай, хүнсний хувьсгалын талаар ярих нь утгагүй юм. Тэрдундаа дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн хоол тэжээлийн чанар болон төсөвт хэдэн төгрөг зарцуулагдсан бэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn