2023.05.13

Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд номын нээлт боллоо

Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Тариат сум Архангайн үнэн сонины хуудаснаа” номын нээлтийг Тариат суманд зохион байгууллаа.

Энэ үеэр сумын удирдлага, байгууллагын дарга нар, албан хаагчид, ахмадууд, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, нутаг орны ажил байдлын талаар ярилцаж, санал хүсэлтүүдийг сонслоо. Зарим салбарт шийдвэрлэх асуудлууд байгааг цааш уламжилна. Дашрамд энэ жил Тариат сум байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй юм.