АРХАНГАЙ АЙМГИЙН ХОРШООЛОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025.03.12

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОРШООЛОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Архангай аймгийн 19 сумын 300 гаруй хоршоологч оролцлоо.
Зөвлөгөөнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Хосбаярын хамт оролцлоо.

Зөвлөгөөний үеэр хоршоологчид:

  • Сайн туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэв.
  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх талаар санал солилцов.
  • Жаргалант, Булган, Тариат, Хашаат, Эрдэнэбулган сумын хоршоологчид бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ танилцууллаа.