2023.05.15

Иргэд сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байна

Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр Их-Уул сумын иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэхтэй холбогдуулан иргэд олон талын байр суурь илэрхийлж байсан бөгөөд 152 болгох нь хэт олон байна, нэмэх тохиолдолд 100 хүртэл, 108, 120 болгох зэрэг хувилбаруудыг дэвшүүлж, харин сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа талаар санал хэлж байв.