Н.Учрал: Би чин сэтгэл, итгэл үнэмшил, түмнээ гэсэн хайран дунд ажиллаж амьдарч яваадаа бахархдаг
2023.03.07

Н.Учрал: Би чин сэтгэл, итгэл үнэмшил, түмнээ гэсэн хайран дунд ажиллаж амьдарч яваадаа бахархдаг

Унаж босож уруудаж өгсөхийн аль ч цагт тосоод авдаг дэмжигчидтэй байна гэдгийн утга учрыг 2016 онд Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон цагаасаа мэдэрсээр ирлээ. Хийсэн ажил, хэлэх үг, эргэх холбоотой энгийн даруу ажилласаныг маань үнэлэн Сонгинохайрханчууд намайг 2020 онд УИХ-д улсын хэмжээнд хамгийн өндөр санал өгч сонгосон.

Өвчин зовлон дундуур туучиж явахад өглөө бүр сүүн цацлаа өргөж сайныг ерөөсөн түмний сэтгэлд энх тунх учран золгож буйн хувьд та нарынхаа итгэлийг зүтгэлээр хариулахаар зүтгэсээр ирлээ. УИХ-ын гишүүн бол ард түмний элч. Нэг тойрог гэлтгүй хийсэн ажлаа хаана ч үнэлүүлж хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг асар чухал.

Намын даалгавраар Сүхбаатар дүүргийн намын даргаар сонгогдон ажиллаж буй ч сонгогдсон тойрогтоо амласан амлалтаа хэрэгжүүлэх ажлаа үл орхих нь миний зарчим. Удахгүй амласан амлалтынхаа дагуу өнгөрсөн хугацаанд “Кембриджийн хөтөлбөр”-ийн заах арга зүйч багш нарыг бэлтгэсний үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн 151-р сургуулийг улс нийслэл дүүргийн төсөв шаардахгүйгээр Кембриджийн хөтөлбөртэй болгох ажил амжилттай батлагдаж нээлтээ хийх гэж байгааг дуулгахад сайхан байна. Асуудал бэрхшээл сорилт тулгарах ч ажил урагшилж л байна. Өнөөдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэд иргэд сонгогчидтойгоо УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Э.Батшугарын хамт хийсэн уулзалт ажил хэрэгч өрнөлөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn