Улсын аваргуудад шагнал гардууллаа
2023.02.21

Улсын аваргуудад шагнал гардууллаа

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сар шинийн баярын босгон дээр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээс тодруулдаг “Алтан төлийн эзэд” шагналын "АЛТАН ТУГАЛЫН ЭЗЭН" -ээр шалгарсан Рашаант сумын малчин Д.Борбаатарын хотонд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэн шагналыг нь гардууллаа.

Эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, малынхаа ашиг шимийн гарц, чанарыг сайжруулж, хөдөө аж ахуйн салбартаа үнэтэй хувь нэмэр оруулан төрдөө үнэлэгдсэн Улсын аварга, хошой аварга малчнаар тодорсон малчдынхаа хотоор орж хүндэтгэл үзүүлэн Засгийн газрын шагналыг нь гардуулж өгөх ажил маань энд хүрээд өндөрлөлөө. Өнөө жил манай аймгаас 9-н Улсын аварга малчин, 1 хошой аварга малчин, 1 аварга саальчин, 2 аварга тариачин зэрэг 13-н аварга тодорсон нь бахархам сайхан байлаа.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас УЛСЫН АВАРГА МАЛЧИН-аар тодорсон С.Эрдэнэбатын хотонд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэн шагналыг нь гардууллаа.

Баяр дээр нь баяр нэмж хүрэлцэн ирсэн нутгийн ахан дүүс та бүхэндээ талархал илэрхийлье. Сайн сайхан бүхнийг хүсье ээ.Улсын аварга малчнаар тодорсон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын малчин О.Даваанямынхыг зорин ирж Засгийн газрын шагнал болох Улсын аварга малчин цол тэмдэг, цом, улаан халзтай гэрийн батламжийг гардуулан өглөө.

Сар шинийн босгон дээр төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн нутгийн дүүгийн гэр бүлд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn