Өмнийн говийн улсын аваргууд шагналаа авлаа
2023.02.21

Өмнийн говийн улсын аваргууд шагналаа авлаа

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн босгон дээр ДАЛАНЗАДГАД сумын 1 дүгээр багийн аймгийн аварга малчин Э.Эрдэнэтулга, Д.Түмэнбайгаль нар ХХААХҮЯ, МҮОНРТ-ээс шалгаруулдаг "АЛТАН БОТГО"-НЫ ЭЗНЭЭР тодорлоо.

Малч, хөдөлмөрч гэр бүлдээ эрхэм сайхан бүхнийг хүсэн ерөөж, буянт мал сүрэг нь түм бумаар өсөх болтугай.Хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлэн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан нутгийн эрхмүүддээ дахин баяр хүргэе.

Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн малчин Х.Отгондүүгийн гэр бүлд шагналыг нь гардууллаа.

Х.Отгондүү нь удам даган малч ухаанд суралцан, хань Д.Цэдэнпэлийн хамт буянт мал сүргээ өсгөн үржүүлж, малынхаа ашиг шим, чанарыг сайжруулан, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулан хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж, удам дамжсан улсын аварга малчин болж байна."Улсын аварга малчин өрх"-өөр шалгарсан Х.Отгондүүгийн гэр бүлд эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.

Эрдэнэт мал сүргийн ашиг шим нь арвижин дэлгэрэх болтугай.Улсын аварга саальчин өрхөөр шалгарсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн малчин Пагвын Мөнхдөлд шагналыг нь гардууллаа.

П.Мөнхдөл нь удам даган малч ухаанд суралцан, нөхөр Хүүхэний Сайнбилэгийн хамт буянт мал сүргээ өсгөн үржүүлж, малынхаа ашиг шим, чанарыг сайжруулан, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулан хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж, удам дамжсан улсын аварга саалчин болж байна."Улсын аварга саальчин өрх"-өөр шалгарсан П.Мөнхдөлийн гэр бүлд эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.

Эрдэнэт мал сүргийн ашиг шим нь арвижин дэлгэрэх болтугай.Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн малчин Буянтын Тайваны гэр бүлд шагналыг нь гардууллаа.

Б.Тайван нь Монгол улсын сайн малчин удам даган малч ухаанд суралцан, хань Т.Мөнхтогтохын хамт буянт мал сүргээ өсгөн үржүүлж, малынхаа ашиг шим, чанарыг сайжруулан, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулан хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж, улсын аварга малчин болж байна. "Улсын аварга малчин өрх"-өөр шалгарсан Б.Тайваны гэр бүлд эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn