Архуст суманд ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
2023.02.07

Архуст суманд ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

Аймгийнхаа Архуст суманд ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо.

Сумын ЕБС, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцан, салбарт баримталж буй бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг судалж, тулгамдсан асуудлыг сонсон, холбогдох байнгын хороо, яаманд уламжлан шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Төв аймгийн зүүн бүсийн 6 суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан аймаг, сумдын Онцгой комиссоос нөхцөл байдалд зөв үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай арга хэмжээнүүдийг үр дүнтэй зохион байгуулж байна.

Энэ хүрээнд мах бэлтгэлийг өргөн хүрээнд хийж, малчдаа орлогожуулан, аймаг, сумын аюулгүйн нөөцөөс өвс, тэжээл хөнгөлөлттэй үнээр худалдаалж, өвөлжөө хаваржааны гол бүс нутгууд руу зам харгуй гарган, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэсэн гээд олон зүйлүүдийг авч хэрэгжүүлсэн нь цас зудыг эрсдэл багатай туулахад үр дүнгээ үзүүлснийг онцоллоо.