2023.01.30

УИХ-ын гишүүн Н.Энхболд Төв аймгийн 2 суманд ажиллав

УИХ-ын гишүүн Н.Энхболд Төв аймгийн Борнуур, Батсүмбэр суманд томилолтоор ажиллалаа.

Томилолтын хүрээнд иргэдтэй уулзаж,  Засгийн газар болон Улсын Их Хурлаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар ярилцан, санал бодлыг нь сонссон байна.

Мөн орон нутгийн өвөлжилт, тулгамдсан асуудлуудтай танилцан гарц шийдэл гаргахаар ажиллаж байгаа аж.