Аймгуудын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн дарга нартай цахимаар хуралдаж саналыг нь сонслоо
2023.01.20

Аймгуудын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн дарга нартай цахимаар хуралдаж саналыг нь сонслоо

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Аймгуудын Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга удирдлагуудтай цахим хурал хийлээ.

2023 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах, ЭМДС-гаас гүйцэтгэлээр санхүүжиж буй тогтолцоог боловсронгуй болгон зарим шаардлагатай тохируулгыг хийх, эмнэлгүүдэд мөрдөж ажиллах үйлчилгээний стандартыг боловсруулж нэвтрүүлэхтэй холбоотой ажлуудыг нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа болон дотооддоо оношилж, эмчилж чадахгүй өвчний жагсаалтад багтсан өвчнийг эмчлэх арга зүйг нэвтрүүлэх, технологи, тоног төхөөрөмжийг оруулж ирэх, нутагшуулах чиглэлд эрүүл мэндийн салбар дорвитой анхаарах ёстой гэдэг утгаар лавлагаа шатлалын эмнэлгүүдийн удирдлагуудтай байгуулах үр дүнгийн гэрээнд тусгай захиалгат стратегийн бүтээгдэхүүн худалдан авах заалт тусгах зэрэг тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж буйгаа танилцуулж, тодорхой үүрэг даалгавар өглөө.

  • -Эрүүл мэндийн сайдын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр гаргасан 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах.
  • -Сүхбаатар аймагт вакцин андуурч тарьсантай адил мэргэжлийн ноцтой алдаа гаргахаас сэрэмжилж вакцинуудын хадгалалтын горим, хаяг шошгыг шалгах.
  • -Эмч, эмнэлгийн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй, мэргэжлийн ноцтой алдаа гаргаагүй тохиолдолд халаа сэлгээ, томилгоо хийхгүй байх.
  • -Байгууллага бүр санхүүгийн менежментийг сайжруулж 2023 онд өр төлбөргүй ажиллах.
  • -Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны харилцаа хандлагыг сайжруулж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхэд анхаарах.
  • -Иргэд эмнэлэгт ирэхэд ор байхгүй хүлээлгэх, зориулалтын бус нөхцөлд хүлээж авах байдлыг гаргахгүй байх, ялангуяа томуу, томуу төст өвчний оргил үед эмнэлгийн орны зохицуулалтаа тухай бүрт оновчтой хийх.
  • -Оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулж бүрэн ашиглах чиглэлээр эмч эмнэлгийн мэргэжилтнээ тасралтгүй сургах, төрөлжсөн нарийн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдтэйгээ хамтран ажиллах.
  • -Эх, хүүхдийн эндэгдлээс урьдчилан сэргийлэх, жирэмсний эрт үеийн хяналтын хамрагдалтыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах.
  • -Эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах.
  • -Вакцин хүлээн авах, тээвэрлэх, хадгалах, хэрэглэх, нөхөн хангалт хийх, устгах үйл ажиллагаанд онцгой анхаарч батлагдсан тушаал, зааврыг мөрдөн ажиллах;
  • -Томуу, томуу төст өвчний оргил үе болж байгаатай холбогдуулан улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг даалгалаа.
  • Цахим хуралд оролцсон аймгуудын Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн удирдлагууд орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй түргэний машины хүрэлцээ хангамж, оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүний нөөцтэй холбоо асуудлуудаас гадна салбарын хууль эрх зүйн шинэчлэл, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар саналаа хэлснийг анхаарч ажиллах болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn