"ХАНБОГД КАШИМЕР” ХХК-ийн сүлжих болон АШБҮ-тэй танилцлаа
2023.01.20

"ХАНБОГД КАШИМЕР” ХХК-ийн сүлжих болон АШБҮ-тэй танилцлаа

Манай улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40%-ийг дангаар эзэлж байна.

Ноолуурын салбарт манай улстай Итали, Франц, Испани гээд барууны улсууд үйлдвэрлэл худалдааны түншлэл хүчтэй үүсгээд эхэлсэн.

Аливаа бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээн дотооддоо үйлдвэрлэж, боловсруулах нь бидний гол зорилт тул ХХААХҮЯ 2023 оноос зөвхөн самнасан ноолуур экспортлох шийдвэр гарган мөрдүүлж байна.

Монгол Улсын Ноолуурын экспортыг дэмжих бодлогын хүрээнд "Ханбогд Кашимер" ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, ноос ноолуурын салбарын өнөөгийн байдал, худалдааны зохицуулалтын талаар санал солилцлоо.