2023.01.19

Х.Ганхуяг: Нийгэм эдийн засгийн нөлөөллийн судалгаа хийгдсэн эсэхийг тодруулмаар байна

УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар  болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Казино байгуулах цаг болсон.

Нэгдүгээрт, нийгэм эдийн засгийн нөлөөллийн судалгаа хийгдсэн талаар тодруулмаар байна. Улмаар нийгэм эдийн засагт ямар эерэг нөлөөлөл гарч ирэх вэ?

Хоёрдугаарт, “OpenSky”-тай холбоотой зохицуулалтууд харагдахгүй байна. Том хэмжээний хөрөнгө оруулалт татчихдаг, жуулчид нь наашаа орж ирэх гэхээр нислэг нь үнэтэй гэх асуудал яригддаг. Нислэгийн асуудлыг “OpenSky” болгох байдлаар чөлөөтэй болгох хэрэгтэй. Энэ асуудал аль хуулиар хэрхэн зохицуулагдах вэ?

Дээрээс нь их өндөр шалгууртай юм байна лээ шүү Сайд аа! ААН-үүд нь хэр их байдаг юм бол, та уулзалт хийж үзсэн үү. Манайхаас тавигдаж байгаа нөхцөл өндөр талдаа орж байгаа эсэх дээр мэдээлэл өгнө үү?

Ер нь тэр чигтээ зөвшөөрлийн тухай хуультай холбоотой байна л даа. Сонгон шалгаруулалтын хэсэг нь журмаар зохицуулна гэсэн байна. Зөвшөөрлийн тухай хуульд журмаар зохицуулах боломжгүй байгаа. Тиймээс хуульд нь сайн шигтгээд оруулбал гэсэн санал хэлмээр байна.

Хилийн бүс буюу Буйр нуур болон Замын-Үүд гэсэн цэгүүд дээр хамтат нь шийдчихсэн бол зүгээр байсан юм. Учир нь тухайн орон нутагт амьдардаг урд хөршийн иргэд виз авахгүйгээр, цагаан хуудсаар орж ирээд тоглоод мөнгөө тушаагаад явах боломжтой. Үүн дээр мэдээлэл өгнө үү?

Түүний асуултад, ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар хариулт өглөө