Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв
2023.01.11

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бэйсэн, Н.Ганибал, Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нарын санаачлан, өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, тогтоол гаргалаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж ажиллахаар болов.

Цаглавар баталлаа

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны 01 дүгээр сард хэлэлцэх асуудлын Нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаварыг баталж тогтоол гаргав.