Японы хөдөлмөрийн сангийн “Урих хөтөлбөр-2022” сургалт өндөрлөв
2022.12.03

Японы хөдөлмөрийн сангийн “Урих хөтөлбөр-2022” сургалт өндөрлөв

Японы Олон Улсын Хөдөлмөрийн сан (JILAF)-гийн дэмжлэгтэйгээр жил бүр болдог “Урих хөтөлбөр-2022, ҮЭ-ийн залуу лидерүүдийн сургалт”-д МҮЭ-ийн холбооны ажилчид болон салбар, аймгийн холбооны ажилтнууд хамрагдаж /2022.12.02/-ны өдөр сертификатаа авч төгслөө.

Таван өдрийн турш үргэлжилсэн тус сургалтын үеэр Японы хөдөлмөрийн хөдөлгөөний нөхцөл байдал, RENGO буюу Японы ҮЭ-ийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа, Японы хөдөлмөрийн удирдлагын хүчин чармайлт эрүүл мэнд, хөдөлмөр халамжийн үйлчилгээний яам, Хөдөлмөрийн хөдөлгөөнийг дэмжих хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомж, Хөдөлмөрийн харилцаа менежмент ба жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэл бодол, бүтээмжийн хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл цуглуулах, төслийн зөвлөх үйлчилгээг дагах, тулгарч буй нийгмийн сорилтууд, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр мэргэшиж үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан юм.