2022.12.01

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Орон нутгийн нислэгийн тийзний үнэ өндөр байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Орон нутгийн тийзний үнэ өндөр байна. Улаанбаатар хотод ирснээс цааш хэдэн хувь дээр очиж тийзэнд нөлөөлдөг вэ? Бусад улс орнууд онгоцныхоо шатахууны асуудлыг яаж шийддэг вэ. Ялангуяа Монгол шиг газрын тос, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй орны хувьд яаж шийддэг вэ.

Одоо төрийн өмчит компани байгуулаад хувийн хэвшилтэй өрсөлдөөд үзье гэж байгаа аж. Хамгийн хямд үнийг хувийн хэвшил гаргавал тэрийг авна. Харин төрийн өмчит компани нь өгвөл түүнээс авна гэж ойлгож байна. Тэгэхээр хувийн хэвшилд боломж бий.

Гол нь төрийн өмчит компаниудынхаа тоог цөөрүүлье. Засаглалыг нь сайжруулъя гэж ярьж буй. Энэ тал дээр салбарын сайд холбогдох хүмүүс нь сайн анхаараарай

Түүний асуултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.