Монголдоо нисэхийн сургууль байгуулахаар ажиллаж байна
2022.11.28

Монголдоо нисэхийн сургууль байгуулахаар ажиллаж байна

БНСУ-ын "Far East University"-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус сургуультай хамтран Монгол улсад нисэхийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхийг зорьж байна.

Энэ хүрээнд эхний ээлжинд Буянт Ухаа олон улсын нисэх буудалд нисэх дадлага хийх сургалтын төв нээнэ. Ингэснээр нисгэгч, онгоцны инженер техникийн ажилтнуудыг дотооддоо сургаж бэлтгэх үндэс суурь тавигдах юм.

Энэ ажлыг МУ-ын ЗГ-ын бодлогын дэмжлэгтэйгээр Far East University-ийн хөрөнгө оруулалт болон БНСУ-ын ЗГ-аас хэрэгжүүлдэг технологи, боловсролын хамтын ажиллагааг дэмжих ОДА төслийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой байна.

Энэ бүхний үр дүнд:

1-рт Дотооддоо нисэхийн боловсон хүчин бэлтгэх суурь тавигдана.
2-рт Агаарын тээвэр, зорчигч тээвэр, засвар үйлчилгээний салбарын ажлын байр нэмэгдэнэ.
3-рт Олон улсын стандартад нийцсэн Агаарын тээврийн сургууль байгуулагдана.
4-рт Бүс нутгийн хэмжээний нисэх дадлагын төвтэй болно.
5-рт Агаарын тээврийг либералчлах бодлого амжилттай хэрэгжинэ.
6-рт Агаарын хөлөг, нислэгийн тоо, агаарын зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай хүний нөөцтэй болно.