Замын-Үүдийн тээвэрчидтэйгээ уулзлаа
2022.11.28

Замын-Үүдийн тээвэрчидтэйгээ уулзлаа

Ачааны хүндийг үүрч, ажлын ихийг хийж байгаа тэднийхээ зовлон жаргал, тулгамдсан асуудлыг сонслоо.

Замын-Үүдэд 5 мянга шахам тээвэрчид байгаагийн цөөнгүй нь бүсгүйчүүд байна. Нэн түрүүнд дизель түлшний хомсдолыг арилгаж, шатахууны хангамжийг нэмэгдүүлэх шаардлага байна.

Мэргэшсэн жолоочийн шалгалтыг Улаанбаатар орохгүйгээр орон нутагтаа цахимаар өгөх, үзлэг оношилгоог газар дээр нь хийх боломжтой болгосонд тээвэрчид маань сэтгэл хангалуун байна.

Тээвэрчдийнхээ өмнө тулгамдсан асуудал, тэднийхээ тавьсан санал бүрийг шийдвэрлэхийн төлөө салбарын сайдын хувьд зүтгэж ажиллах болно.