2022.09.22

Дундговь аймгийн Өлзийт сумын иргэдийн санал, гомдлын мөрөөр ажиллав

Дундговь аймгийн Өлзийт сум, Буянт багийн иргэдийн тавьсан санал, гомдлын дагуу МХЕГ,ЦЕГ, Экологийн цагдаагийн албатай хамтарсан ажлын хэсэг байгуулан газар дээр нь очиж ажиллалаа.

Өлзийт сумын нутагт хориод жилийн өмнөөс Ураны хайгуул, судалгаа хийсэн байдаг. 2016 оноос олборлолт, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан “Гурвансайхан” ХХК одоогоор 12 өрмийн цооног ухаж, ажлаа эхлүүлсэн байна.

Өлзийт сумын иргэдийн зүгээс, хаягдал цагаан шохойн уусмалыг ил задгай хаяж, байгаль экологид аюул учруулахаар нөхцөл байдал үүсгэснээс үүдэн мал амьтан хордох, хээл хаях, генийн өөрчлөлттэй төрөх болсон зэрэг гомдлыг мэдүүлсэн бөгөөд компани, нутгийн иргэд хооронд үл ойлголцол үүсч, малчдын эрх, эрх чөлөөнд халдан, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрхийг зөрчиж байна гэсэн гомдлыг УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг миний нэр дээр ирүүлсэн юм.

Ажлын хэсгийн хувьд:

  • “Ураны хордлого, цацрагийн хор болоод химийн бусад хордлогын хэмжилт хийж шинжлэн тогтоох
  • "Гурвансайхан ХХК" нь орон нутгаас газрын тусгай зөвшөөрөл аваагүй, татвар төлөхгүй байгаа асуудлыг шалган тогтоох
  • Цөмийн энергийн тухай хуулийн 24.4 дэх заалтыг зөрчсөн эсэхийг шалган тогтоох
  • Ил задгай хаясан саарал усны дээж шинжилгээг яаралтай хийх
  • Байгаль орчны үнэлгээг дахин хийлгэх

Нутгийн иргэдийн санал, хүсэлтийг харгалзан гомдол маргааныг шийдэх үүднээс цацрагийн хэмжилт хийх, газрын хөрс болоод байгаль орчинд учруулж болзошгүй эрсдэлийг газар дээр нь хэмжин тооцох мэргэжлийн баг, Хүний эрхийн зөрчил болоод, байгаль экологийг доройтуулсан гомдлыг шалган хуулийн хүрээнд хариуцлага тооцохоор газар дээр нь ажиллалаа. Мэргэжлийн багийн шалган тогтоосон үндэслэлийг харгалзан цаашид энэ асуудалд илүү анхаарал хандуулан ажиллах болно.