2022.10.24

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойргийнхоо иргэдтэй уулзаж байна

Тэрээр, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1-р багийн иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.

Дархадын хотгорт өвлийн улирал хаяанд иржээ. Өвөлжилтийн бэлтгэл, самар жимс гээд малчид маань дор бүрнээ цаг наргүй зүтгэцгээж буй энэ үед нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж бага ч болов цаг завыг нь хэмнэв.

Мөн, Рэнчинлхүмбэ сумын 2-р баг (Хоолойн зах)-ийн иргэд сонгогчидтой уулзлаа. Хэдий нүүдлийн цаг үе нь таарсан ч иргэд тал бүрээс идэвхитэй цуглаж ярилцсан юм.

Эмч нарын үзлэг ч чамгүй үр дүнтэй байж, хэд хэдэн ноцтой өвчлөлүүдийг илрүүлж, яаралтай арга хэмжээ авах зөвлөмж өгч ажилласан юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн иргэдэд хандаж, ер нь эрүүл мэнд бол номер 1-т байх ёстой. Та бүхэн биеэ бодож, үзлэг оношлогоонд хамрагдахаа бүү хойшлуулаарай гэдгийг захилаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn