2022.10.19

Эмийн чанар шалгах түр хорооны гишүүд, эмийн лабораториудад ажиллаж байна

Эмийн чанар шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн Н.Учрал, тус хорооны гишүүн УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Бейсен болон албаны бусад хүмүүс  эмийн чанарт хяналт тавьдаг, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын “Эм шинжлэх лаборатори”-н үйл ажиллагаатай танилцлаа.

Тус лаборатори нь Монгол улсад орж ирж байгаа нийт эмийн 90 гаруй хувьд, физик, химийн лабораторийн хяналт, шалгалтыг хийдэг байна. Энэхүү лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх шаардлагатай байгаа талаар албаны хүмүүс хэлж байлаа.

Мөн ажлын хэсгийн гишүүд хувийн хэвшлийн лабораторийн төлөөлөл болох “Монос” эмийн үйлдвэрийн дэргэдэх эмийн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын Эмийн түр хороо нь эмийн чанар, үнэ, хяналтын лаборатори, хөнгөлөлттэй эм зэрэг эмтэй холбоотой бүх асуудлыг хянан шалгаж, цаашид сайжруулахад шаардлагатай асуудлаар Түр хорооны тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлэн ажиллах юм.

МУ-д бүртгэлтэй эмийн тусгай зөвшөөрлийг цахимжуулсан

Цаашлаад эмийн гарал үүсэл, экспорт, импортын лиценз, эмийн бүртгэл, мэдээллүүдийг цахимжуулах ажил өрнөж байна. Цахимжуулах нь зүгээр нэг холбогдох байгууллагууд нь бичиг баримтаа цахимаар авах тухай асуудал биш юм. Хэрэглэгч иргэн танд хэзээ, аль улсаас хэрхэн манай улсад ирсэн, мэргэжлийн лаборатори хэрхэн дүгнэсэн, хэн зөвшөөрөл олгосон, ямар найрлагатай, үйлчилгээтэй эм хэрэглэж байна вэ гэдгээ хянах боломжийг олгох юм.

Эмийн чанар шалгах түр хорооны гишүүд , эмийн лабораториудад ажиллаж байна

Эмийн бүртгэл, зөвшөөрөл олгох асуудал гадны нөлөөгүй, хардалт сэрдэлтгүй болж хэрэглэж байгаа эмийнхээ чанарыг хэрэглэгч өөрөө хянах тухай асуудал юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn