Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
2022.10.13

Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороогоор энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг 66.8 хувийн саналаар дэмжлээ. /2022-10-12/

Хуулийн гол зорилго нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, ур чадвартай боловсон хүчин бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, ажил олгогч, сургалтын байгууллагын түншлэлийг сайжруулах, зөөлөн болон хатуу ур чадварыг суралцагчдад олгоход чиглэж байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 8 бүлэг 33 зүйлтэй байхаар боловсруулсан.
Хууль батлагдсанаар дараах боломжууд бүрдэнэ.

  • Орон тооны ажлын алба, ажил олгогчийн төлөөлөл бүхий МТБС-ын Үндэсний зөвлөл байх
  • Мэргэжил олгох, мэргэшүүлэх, хөрвөх ур чадвар эзэмших, чадамж эзэмших буюу иргэд насан туршдаа хөдөлмөрлөх ур чадвараа хөгжүүлэх боломж
  • Сургалтын хөтөлбөр нь мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц болон ажил мэргэжлийн стандартад суурилсан байх – ажлын байрны чадамж эзэмших
  • Мэргэжлийн боловсрол сургалтын орчны, үнэлгээний стандарттай байх
  • Сургалт нь сургуульд суурилсан, хосмог, ажлын байрны сургалтын уян хатан хэлбэрүүдтэй байх – ажлын байранд шаардлагатай чадамж эзэмших, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх
  • Ерөнхий эрдмийн сургалт 3 жил байх
  • Мэргэжлийн онцлогоос шалтгаалан хичээлийн жил эхлэх, дуусах хугацаа уян хатан байх – тухайлбал барилга, хөдөө аж ахуй гэх мэт
  • Сургалтын байгууллага – Мэргэжлийн боловсролын сургууль, Политехник коллеж
  • Гүйцэтгэл, мэргэжлийн бодит өртөгт суурилсан санхүүжилт, багшийн урамшуулал
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээ
  • Түншлэл (ажил олгогч, мэргэжлийн холбоод, их, дээд сургууль), Чадамжийн төв, салбар дундын дадлагын бааз, хотхон