2022.10.06

Г.Амартүвшин: Монголбанк төлбөрийн тэнцэлд цаашид ямар бодлого барихаар төлөвлөж байна вэ

Улсын Их Хурлын 2022 оны Намрын чуулганаар /2022.10.06/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

Ковидын хоёр жилийн үед Монголбанкны болон Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, их хэмжээний мөнгө тараасан, хөнгөлөлт үзүүлсэн, төсөв тэлсний үр дагавар нь ханшны сулрал. Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулсан, бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Энэ бол цаг хугадаа алдсан зүйл гэж харагдаж байна. Цаашид бодлогын хүүд ямөр өөрчлөлт орох уу? Бодлогын хүү үргэлжлээд өснө гэсэн хүлээлттэй байгаа.

Энэ оны 7 дугаар сарын байдлаар хүнсний бүтээгдэхүүний импортоор 600 гаруй сая доллар зарцуулсан байна. 450 сая доллараар гадаадад жуулчилсан байна. Ийм хэмжээний доллар гадагш гарч байгаа тохиолдолд Монголбанкны гадаад валютын нөөц буурна. Тэгэхээр цаашид төлбөрийн тэнцэлд ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

Түүний асуултад Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.