2022.09.20

Булган сумын Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн 2-р ээлжийн бүтээн байгуулалтын төлөвлөлттэй танилцлаа

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллаж байна. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтөд 1-р ээлжийн хүүхдийн тоглоомын талбайн хэсгээс сурын талбай хүртэл хөл бөмбөгийн стандарт талбай, сагсан бөмбөгийн 2, гар бөмбөгийн 2 талбай, гүйлтийн зам, гэрэлтүүлэг, сүүдрэвч, явган зам зэрэг спорт тоглоомын байгууламжууд хийгдэх юм.

Иргэдээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцлөөр хангахын тулд аймгийн ЗДТГ, Булган сумын Засаг дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч нартай харилцан санал солилцож, хамтран ажиллаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn