2022.09.19

“Их соёл-Эх үндэс 2022” төсөл хөтөлбөрийг Мандалговь хотод үргэлжлүүлнэ

Дорноговь, Говь-сүмбэр аймагт боловсрол, соёлын чиглэлээр 2017 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн “Их соёл-Эх үндэс” төсөл хөтөлбөрийг Мандалговь хотод үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Боловсрол, соёлын салбарынханд тоног төхөөрөмжүүдийг гардууллаа. /2022.09.16/ 

Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Боловсрол шинжлэх ухааны газар, Соёл урлагийн газар оролцож, “Дуурьсал” хамтлаг, “Тэнгэрийн тэмдэг” морин хуурын хамтлаг, дуучин, бүжигчид ая эгшиг өргөж оролцлоо.


 Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат,

Боловсрол, соёлын салбарын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд 2-3 дахин нэмэгдсэн. Эрүүл мэндийн салбарт мөн чухал хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Г.Мөнхцэцэг гишүүний хувьд сургууль, эмнэлэг, соёлын салбарт нэн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн ажиллаж байгаа” гэв.

Дундговь аймгийн хэмжээнд 2022 онд “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийн хүрээнд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар болон ЕБС-уудад 70 өндөр хурдтай суурин компьютер, дуу хөгжмийн хичээлийн хэрэглэхүүн болох дуу бичлэгийн төхөөрөмж, зөөврийн чанга яригч, сургалтын даралтат хөгжим, гитар, чихэвч, сургалтын үлээвэр хөгжим зэрэг төхөөрөмжүүдийг гардууллаа.

Тус төслийн хүрээнд 2021 онд улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд 19 сургуульд зөөврийн компьютер, аймгийн төвийн хүмүүнлэг сургуулийн монгол хэл, бичгийн кабинет, технологийн кабинет, багш хөгжлийн төвийг байгуулсан. Мөн аймгийн төвийн 2 дугаар цэцэрлэгийн гадна тоглоомын талбай, гал тогооны болон багш, хүүхдийн ширээ сандал, тавилгаар хангаж ажилласан.

Дундговь аймгийн ЕБС-ууд тэр дундаа III сургуулийг шинэ хичээлийн байртай болгох, ухаалаг дэлгэц самбар, багш нарын хичээлийн хэрэглэлийн тоног төхөөрөмжүүд, дуу хөгжмийн танхимууд бий болгох ажлуудыг 2020-2021 оны хооронд хийж гүйцэтгэсэн.

Энэ онд бусад сумын сургуулиудад хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий цахим танхим бий болгохоор ажиллаж байна.

Мөн Дундговь аймгийн музей барилга байгууламжийн хүрэлцээнээс хамааран нийт үзмэрийнхээ 40 хувийг дэлгэсэн байсан бол далд байгаа бүх үзмэрийг цахимжуулсан юм.