Баянзүрх дүүрэг БНСУ-ын түлэнхийн мэргэшсэн эмнэлэгтэй хамтран ажиллана
2022.08.22

Баянзүрх дүүрэг БНСУ-ын түлэнхийн мэргэшсэн эмнэлэгтэй хамтран ажиллана

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар БНСУ-ын “Хан Ган Сү” түлэнхийн мэргэшсэн эмнэлэг болон “Ю Наян Ченж” олон улсын хүмүүнлэгийн байгууллага дүүргийн эрүүл мэнд, боловсролын салбар, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах чиглэлийг удирдлага болгон, харилцан идэвх санаачилгатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, засаг даргын зөвлөх Б.Эрдэнэбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Г.Ууганцэцэг, “Хан Ган Сү” түлэнхийн мэргэшсэн эмнэлгийн дарга Сун Ү Жин, “Ю Наян Ченж” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын дарга И Мёнг Үн, “Unicity Mega World” төрийн бус байгууллагын дарга Пак Ми Жү нар оролцсон юм.

Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Г.Жаргалсайхан эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө цаашид хамтран ажиллах, дүүрэг орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах болсонд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.