Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо
2022.08.05

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгээс Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн  хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдлыг хангасан, ялгаварлан гадуурхалгүй, авлигагүй, сайн дурын, хүмүүнлэг, энэрэнгүй байх үндсэн зарчмыг баримталсан хуулийн төсөл боловсруулахын төлөө Ажлын хэсгээс онцгой анхаарч ажиллаж буйг тэмдэглээд эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд маань идэвх санаачлагатай ажиллаж буйд талархлаа илэрхийлсэн.

 

Хэлэлцүүлгээр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн хэлэлцэж, төсөлд эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүдийн саналыг тусгахаар боллоо.
Уг хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багийн эмч мэргэжилтнүүд оролцов.