“Хан жаргалантын хурд-2022” баруун бүсийн даншиг наадам эхэллээ
2022.07.29

“Хан жаргалантын хурд-2022” баруун бүсийн даншиг наадам эхэллээ

Баруун бүсийн даншиг наадмын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Бямбацонгт оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр “Эртэй бяртай бөхчүүд, эгшиглэнт хөөмийн нутаг минь эрчим хүчтэй холбогдож, илч гэрэлтэй болсон бол тун удахгүй хөгжилд хөтөлсөн замтай болно гэдгийг энэ өлзийт өдөр эцэг дээдэс, ээжийнхээ нутгийнхандаа дуулгахад таатай байна. Хос алтай минь өндөлзөн баярлаж, хотол олон минь дэлгэр сайхан наадаарай" гэлээ.