Өнөөдрийн УИх-ын чуулганы хуралдаан эхэллээ
2022.07.06

Өнөөдрийн УИх-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

ТЗХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар танилцууллаа. 

Төсөв, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд 2021 онд:

  • - Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2021 онд 14,306.4 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2,919.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
  • - Төсвийн тогтворжуулалтын санд 627.9 тэрбум, Ирээдүйн өв санд 967.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна.
  • - Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал 2021 онд хүнд хэвээр үргэлжилсэн хэдий ч бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр бодлогын арга хэмжээ авч, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-г батлан, хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 2020 оноос 6 нэгж пунктээр өсөж 1.4 хувь хүрсэн.
  • - Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд Засгийн газрын гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх зорилгоор “Сенчири” бондыг арилжаалж, Чингис болон Гэрэгэ бондын зарим хэсэг болох нийт 944.5 сая ам.доллар буюу 2,647.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө төлж барагдуулсан
  • - Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 онд 16.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 25.1 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх оноос 5.1 хувиар өссөн байна.