2022.06.27

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны үйл ажиллагаатай танилцлаа

Улсын их хурлын гишүүн Н.Наранбаатар Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзан, санал бодлыг сонсон, шинээр батлагдах гэж буй Шүүхийн шинжилгээний тухай хуулийн хэлэлцүүлэгт алба хаагчдын эрх зүйн байдлыг дээрдүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Н.Наранбаатар гишүүн хэлэхдээ "Халуунд халж, хүйтэнд хөрч цаг наргүй Төр, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй алба хаагчидтай нэгэн үе энэ аймгийг удирдаж, гал тогоонд хамт чанагдан явсан хүнийхээ хувьд үргэлж дэмжиж, үйл ажиллагааг нь илүү сайжруулах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn