2022.06.02

“Хүүхдийн инээмсэглэл” баярын хөтөлбөр

Баярын энэ өдөр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулсан Хүүхэд таныг хамгаалъя” өдөрлөгт оролцож, СХД-ээс зохион байгуулсан “Хүүхдийн инээмсэглэл” баярын хөтөлбөрт зочиллоо.

Сонгинохайрханчууд энэ жил олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Хүүхэд, залуучуудын театрын гадна талбайд зохион байгуулсан.Баярын хөтөлбөрт 43 хорооны 1500 орчим хүүхэд багачууд хамрагдаж, инээд хөөр дүүрэн өнгөрүүлсэн. Цаашид энэ талбайд “Хүүхдийн инээмсэглэл” баярын хөтөлбөр уламжлал болон үргэлжилнэ гэж итгэж байна.