2022.05.26

С.Чинзориг: Мал аж ахуйн бүс нутгуудад малын хөлийн татварыг ялгавартай тогтоох боломжтой юу

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Малын хөлийн татварын тухай хуулинд өөрчлөлт оруулах, ялангуяа газар тариалангийн бүс нутагт мал маллаж амьдарч байгаа малчдаас авах малын хөлийн татварыг 0-10,000 мянган төгрөгний хооронд тогтоох хуулийн өөрчлөлт орж байна. Би үүнийг зөв, оновчтой зохицуулалт гэж үзэхгүй байна. Хуулиар дээд доод интервалыг тогтоож өгч байгаа. Одоо 0-2000 мянгөн төгрөгний хооронд тогтоо гэсэн хуулийн хэрэгжилт хэр байгаа вэ? Тухайлбал, улсын дунджаар хэдэн төгрөгний малын хөлийн татвар авч байгаа юм бэ?

Газар тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг 0-10,000 мянган төгрөгөөр тогтоосон нь үр дүнтэй зохицуулалт болж чадахгүй гэж үзэж байгаа юм. Эцсийн тогтоох эрх нь сумын иргэдийн хуралд байдаг. Үүнийг тогтоох уу үгүй юу гэдэг асуудалтай. Бодит ажил болж үр дүн гарах уу гэдэг эргэлзээтэй. Татвар нэмэхийн зэрэгцээ газар тариалангийн үйлдвэрлэлд хохирол учруулж байгаа мал аж, ахуйгаа яаж дэмжих юм бэ. Тухайлбал, тэр бүс нутгийн малчдын татварыг нэмэхэд үйлдвэрийг яаж сайжруулах юм.  

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.