2022.05.19

Б.Энх-Амгалан: Гадаадын хуулийн этгээд ББСБ-ын үйл ажиллагааг хуулийн ямар хүрээнд явуулах вэ

УИХ-ын нэгдсэн чуулганы /2022,05,19/ны өдрийн хуралдаанаар  Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийн хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Тусгай зөвшөөрөл 60 хувиар буулаа гэж байна, ямар ямар зөвшөөрөл цуцлагдсан бэ. Үзүүлэх ямар үйлчилгээ нэмэгдсэн бэ. Итгэлцлийн үйл ажиллагаа явуулна гэж байна. Хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлнэ гэж байна. Цаашдаа залилан болчих вий дээ. Гадаадын хуулийн этгээд ББС-ын үйл ажиллагааг хуулийн дагуу явуулна гэж байна. Бидний хөрөнгийг санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн гэсэн нэрийн дор гаднынхан булааж авах ийм боломж олгож байгаа юм биш биз. Банкны үйл ажиллагаа шиг эрхийн хуулиар нээж байна. Үүний цаана койн шиг алдаатай зүйл гарах вий дээ. Аудитын үйл ажиллагаа явуулах тусгай эрхтэй байна гэж байна. Ингэж болох уу. 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.      

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn