2022.05.19

С.Чинзориг: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байна вэ

УИХ-ын чуулганы /2022,05,19/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Энэ жилий төлөвлөгөөг 2 дахь жилдээ батлах гэж байна, өнгөрсөн жилээс сайжирсан зүйл алга. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад богино хугацаа үлдлээ. 2023 оны жилийн төлөвлөгөөнд Засгийн газрын төлөвлөгөө болон таван жилийн төлөвлөгөөний дутуу ажлаа хэрхэн хийх талаар оруулж ирмээр байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, таван жилийн үндсэн чиглэлийн төлөвлөгөө хэдэн хувьтай биелэлттэй байгаа вэ. Ядуурлын түвшин сайнгүй байна. Хөдөлмөрийн хөлс, өрхийн орлогыг яаж нэмэгдүүлж, ажлын байрыг яаж шийдэх гэж байна. Энэ асуудлыг шийдэх бодлого орж ирээгүй байна. Ирэх жил ДНБ яаж нэмэгдэх төлөвтэй байна. Цаашдаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ тогтвортой хөгжүүлэх ямар ажил хийх гэж байна вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

С.Чинзориг: Хөгжлийн бодлого төлөвлөлт урт хугацаанд тогтвортой байх ёстой

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn