Байгаль орчны сайд нарын уулзалтыг Монголд зохиох хүсэлтийг уламжиллаа
2022.05.05

Байгаль орчны сайд нарын уулзалтыг Монголд зохиох хүсэлтийг уламжиллаа

Ази номхон далайн бүсийн Байгаль орчны сайд нарын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтийг илэрхийллээ.

НҮБ-ын Ази номхон далайн нийгэм эдийн засгийн комиссын хурал 2022 оны 11 сарын сүүлээр Бангкок хотноо хүрээлэн буй орчин хөгжлийн асуудлаар хуралдахаар төлөвлөгдөн бэлтгэл ажилдаа орсон бөгөөд Зүүн хойд азийн дэд бүсийн дарга Ганболдтой Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах эрс шинэчлэлийг хийх, бүс нутгийн төлөвлөлтөнд оруулах асуудлуудыг зөвшилцөн санал солилцлоо.

Орчны бохирдол дотроо агаарын бохирдлын асуудлаар хуралдах тус хуралд 50 гаруй орны Байгаль орчны сайд нар оролцож томоохон шийдвэрүүдийг гаргах төлөвлөгөөтэй байгаа ба дараагийн уулзалтыг 2023 оны 1-р улиралд багтаан Монгол Улсад хуралдуулахыг зөвшилцөн хүсэлтээ уламжиллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn