Нийслэлийн өдөр, даншиг наадамд түрүүлж үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
2025.06.29

Нийслэлийн өдөр, даншиг наадамд түрүүлж үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2025" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал олгох ёслол Хүй долоон худагт боллоо. Уг наадамд Монгол Улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан түрүүлж, Монгол Улсын гарьд Батнасангийн Гончигдамба үзүүрлэв.