2022.05.04

Ц.Идэрбат: Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулах банкуудыг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны /2022,05,04/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Нийгмийн даатгалын сан дээр үүсч байгаа асуудал банктай холбоотой. Капитал банкны 200 сая, одоо Чингис хаан банкны 100 гаруй сая төгрөгийн асуудал байна. Хэн, хэзээ шийдвэр гаргаж банкаа сонгосон бэ.

Түүний асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn