“Нийгмийн даатгал” гарын авлага хэвлэгдлээ
2021.11.01

“Нийгмийн даатгал” гарын авлага хэвлэгдлээ

Албан бус салбарт ажиллагч Үйлдвэрчний Эвлэлийн гишүүд, идэвхтэн сонгуультнуудад зориулсан Нийгмийн даатгал гарын авлага хэвлэгдлээ.

Энэхүү гарын авлага нь Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, өөрийн ажлын байранд зохистой хөдөлмөрийн нөхцлийг бүрдүүлэх, эвлэлдэн нэгдэх эрх, түүний дотор нийгмийн даатгалд хамрагдахад чухал дэм болохоор бүтээгджээ.

Гарын авлагад Нийгмийн даатгалын тухай ойлголт, тэтгэвэр, тэтгэмж, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, Ажилгүйдлийн даатгалд хамрагдахад анхаарах асуудал, зөвлөмжүүдийг багтааснаараа онцлог. Мөн Нийгмийн даатгалын цахим үйлчилгээ, гэрээ хэлэлцээр, аймаг, дүүргийн нийгмийн даатгал болон МҮЭХ, салбар, орон нутгийн ҮЭ-ийн холбоодын утасны жагсаалт зэрэг мэдээллүүд орсон байна

Гарын авлагыг https://cmtu.mn/ хаягаар татаж аваарай.