2022.04.29

С.Чинзориг: Төрийн албан хаагчдадаа ижил тэгш хандах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.29/ хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Хэмнэлтийн тухай хуулийн 3.1.5 дахь хэсэгт хамрах хүрээг хасах саналыг ТББХ, ЭЗБХ гаргасан ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй. УИХ-ын дарга Г.Занданшатар "Эцсийн хэлэлцүүлэг хийхдээ эргэж харах шаардлагатай" гэсэн ч хэлэлцэгдээгүй байна. Үүнийг хэрхэх вэ?

Хуулийн 5.1 дахь заалтад миний бие зарчмын зөрүүтэй санал хэлсэн. Үүнийг Их хурлын дарга саналаа татчих гэсэн. Гэхдээ одоо 400 ч үгүй, 100 ч үгүй болчихож. Хуулийг эцсийн хэлэлцүүлэг бэлтгэхдээ байнгын хороо юу гэж ярьсан бэ?

Агентлаг, яамдын дэд дарга нарыг багасгах тухай ярьж байна. Хуульд тусгайлан тогтоосон байгууллагуудын дэд даргын асуудлыг яагаад хөндөж болдоггүй юм бэ?

Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хариулаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn