2022.04.21

С.Чинзориг: Бүх хяналтыг нэгтгэсэн гажуудлыг арилгах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.21\ нэгдсэн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхэнд хүн аюулгүй, эрүүл орчинд ажиллаж, амьдрах ёстой байдаг. 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналтыг зохион байгуулахаар хүний суурь эрх баталгаатай байх эсэхийг Ажлын хэсгийнхэн болоод Байнгын хорооныхон юу гэж үзээд байгаа вэ?

Иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох юм бол хэн хариуцлага хүлээх вэ, Төлөвлөгөөт хяналтыг зогсоосны улмаас хохирол учирвал тухайн компанийнхан болон төр хариуцлага хүлээх нь гарцаагүй. Тиймээс төр засаг болчимгүй үйлдэл гаргаж болохгүй.

Хууль гарснаар байгаль орчинд сөргөөр үзүүлэх нөлөө нэмэгдэх вий. ААН-үүд дуртай газраа ухаад, нөхөн сэргээлт хийхгүй бол төр дээр бүх хариуцлага ирнэ. Үүн дээр хэр анхаарах вэ?

Иргэдийн амь, эд хөрөнгө хохирсон тохиолдолд хяналт шалгалт хийгээд зөрчил арилгах, зөвлөн туслах шинжтэй үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байсан. Зарчмын зөрүүтэй саналаа засаагүй юм уу?

Манай МХЕГ дэндүү нүсэр. Бүх хяналтыг нэгтгэчихсэн гажуудлаас болж ийм асуудлууд гардаг.

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Н.Энхболд хариуллаа.