Сүхбаатар дүүргийн боловсролын салбарт хийсэн ажлуудыг танилцууллаа
2022.04.18

Сүхбаатар дүүргийн боловсролын салбарт хийсэн ажлуудыг танилцууллаа

Улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж байгаа боловсролын салбар дахь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтуудыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.

Бүтээн байгуулалт, барилга:

  • 16-р хороонд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга – гүйцэтгэл 70%
  • 12-р хороонд 720 хүүхдий суудалтай сургуулийн барилга – гүйцэтгэл 50%
  • 13-р хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга – гүйцэтгэл 90%
  • 71-р сургуулийн барилгын өргөтгөл – гүйцэтгэл 60%
  • 149-р цэцэрлэгийн 1-р корпусын барилгын ажил – гүйцэтгэл 35%
  • 15, 16-р хороонд 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга – гүйцэтгэл 100%
  • 17, 18-р хороонд 280 ортой цэцэрлэгийн барилга – гүйцэтгэл 80%
  • 19, 20-р хороонд 280 ортой цэцэрлэгийн барилга – гүйцэтгэл 100%
  • 11-р хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга – гүйцэтгэл 100%
  • 1-р сургуулийн барилгын өргөтгөл – гүйцэтгэл 100%
  • Боловсролын үнэлгээ, мэдээллийн нэгдсэн төвийн барилга – гүйцэтгэл 5%
  • 31-р сургуулийн барилгын өргөтгөл,
  • 50 ортой цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байна.

Хөрөнгө оруулалт:

  • ЕБС-ийг цахим нэгдсэн системд холбох тоног төхөөрөмж олгох ажил 40%-тай,
  • 3-р хороо, 68-р цэцэрлэгийн тоглоомын талбайн тохижилт,
  • Сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмж олгох ажил явагдаж байна.

Их засвар:

  • 1-р сургуулийн хичээлийн 1-р байрны засвар,
  • Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн байрны их засвар,
  • Боловсролын мэдээлэл, технологийн төвийн серверийн өрөөний засвар, шинэчлэлийн ажилд тус тус их засварууд хийгдэж байна.