2022.03.07

“Архангай аймгийн Үсчин, гоо сайханчдын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулагдлаа

Архангай аймгийн төв болон сумдын 15 салоны 80 гаруй үсчин, гоо сайханчид оролцсон ажил мэргэжил, ур чадварын сургалтыг УИХ-ын гишүүдийн санаачилга, дэмжлэгтэйгээр Архангай аймгийн Үсчдийн холбоотой хамтран “Мастер” сургалтын төв, Монголын мастер үсчин, гоо засалчид, Дэлхийн үсчин, гоо сайхны холбооны шүүгч нар 3 хоног явуулж, “Архангай аймгийн Үсчин, гоо сайханчдын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгууллаа.

“Улсын аварга шалгаруулах тэмцээн шиг өрсөлдөөнтэй, өргөн хүрээнд болж байна” гэж зохион байгуулагчдаас хэлж байлаа. Шалгарсан салон, үсчид, гоо засалчид Бүсийн болон Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм… Энэ удаагийн сургалт болон тэмцээнд оролцсон манай нутгийн залуус мундаг байлаа… Баяр хүргэе! Анх 2018 онд энэ тэмцээнийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санаачлан, дэмжиж, Архангай аймагт зохион байгуулж, тухайн жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд манай үсчид амжилт гаргаж байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn