2022.01.18

Х.Ганхуяг: Хувийн хэвшлийнхэнд ногоон паспорт олгож, үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2022.01.18/-ны өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

БНСУ-д ажиллаж, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн нийгмийн орчинг сайжруулахад анхаарах хэрэгтэй.

Цаашид гадаад харилцааны асуудалд ач холбогдол өгмөөр байна. 2020 онд гадаадын хөрөнгө оруулалттай 70 гаруй ААН шинээр байгуулагдсан бол 2021 онд 35 болж гаруй компани байгуулагдсан нь жил ирэх тусам багасаж байна. Улаан паспорттой иргэд Турк, ОХУ руу явахаас өөр боломжгүй байдаг. Манай хувийн хэвшлийн компанийнхан эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх гэж гадагшаа явах гэхээр паспорт нь саад болж байна. Ядаж ТОП 100 ААН-ийн ТУЗ, удирдлага, хувьцаа эзэмшигчдэд нь ногоон паспорт гаргаж өгөөд, боломжийг бүрдүүлэх ёстой. Олимпийн хорооны тамирчин, төрийн шугамаар явж байгаа бүх хүмүүс албаны паспорт авчихдаг. Гэсэн хэр нь хувийн хэвшлийнхэнд энэ боломж хаалттай байна.

Түүний асуултад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариуллаа.